БАЯНБУЛАГ ОМГИЙН 40 ХУЦАН ХУРГААР СУМЫН СҮРГИЙГ СЭЛБЭВ

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2023 оны 09 сарын 30-нд Баянбулаг омгийн хонины өсвөрийн хээлтүүлэгч болох хуцан хургыг 19 суманд тус бүр 25-40-ийг нийлүүллээ. Энэхүү омог сүргээрээ аймгийн бусад 19 сумд сүргийн сэлбэлт хийж, малын чанарлаг таваарлаг байдлыг дээшлүүлэх бодлогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжүүлж байна. Баянбулаг омгийн хонь нь: Монгол орны тал хээрийн бүсийн уур амьсгал, хөрс, ургамлын онцлогт ер бусын дасан зохицсон, бэлчээрээр таргалж, амьдын жингээ ямар ч үед хадгалж чаддаг, зүс жигд, ашиг шим өндөртэй онцлогтой сүрэг бол Баянхонгор аймгийн Баянбулаг омгийн хонь юм. Махны чиглэлийн тус омог нь бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургийн агууламж сайтайгаараа ялгарч, монгол хониноос тогтмол 4-5 кг илүү жин татдагаас гадна ноосны ашиг шим өндөртэй.

Тайлбар байхгүй.

2023-10-01 00:00:00