БАЯН-ӨНДӨР СУМААС ТОДОРСОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

 

ХVII жарны модон луу жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж буй Баянхонгор аймгийн аварга малчид тодорч, шагналыг Аймгийн Хөдөө аж ахуйн дарга, сумын удирдлагууд гардуулж байна.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас аймгийн аварга малчнаар Улаан-Үзүүр 1 дүгээр багийн малчин Д.Сүхбаатар, Б.Лувсанжамц, Элгэн 2-р багаас Д.Нямсүрэн Д.Гэрэлчулуун нарарын гэр бүл тодорч, шагналыг сум орон нутгийн удирдлагууд гардууллаа.

2024-02-06 00:00:00