Баян-Өндөр сумын Төрийн албан хаагчдийн зөвлөгөөн 2023.04.07-нд зохион байгуулагдана.

Зөвлөгөөнд 100 гаруй төрийн албан хаагч хамрагдах бөгөөд Монгол улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын танилцуулгыг хийх, Засгийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн шинэ чанартай мэдээ мэдээлэл, сум орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга, баримтлах бодлого зорилтын талаар албан байгууллагын дарга эрхлэгч нар илтгэл тавих юм байна.

2023-04-07 13:19:20