БИДНИЙ ТУХАЙ

Байгууллагын түүхэн мэдээлэл

        Сумын хүн эмнэлгийн салбарыг анх 1938 онд  аймгийн НХГ-н шийдвэрээр хойт Булган гэдэг газар байгуулжээ. Нэг гэр барьж нэг орон тоогоор ажлаа эхэлсэн байна. Энэ үед анхны сестрагаар Лантуугийн Чүлтэм ажиллан ард иргэдэд эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг амбулаториор  үйлчилж байсан. 1941 онд Амарбуянт хийдийн модон материалаар 3 тасалгаа төрөх өрөө,  склад больниц амбулаторийн 3 өрөөтэй барилга,  шавар хашаа зэргийг барьж хүний бага эмчийн салбар болон өргөжиж 1945 онд багууд бага эмчийн салбартай болж Бадарчийн Цэнд, Нигаагийн Бадарч, Данзангийн Пүрэвдорж, Цэрэн нар сувилагчаар ажиллаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг арай түлхүү үзүүлж эхэлсэн байна.1950 онд Бага эмч 1, сувилагч-2, асрагч 2 орон тоотой болж төрөх тасаг ажилласан. 1959 онд 2 бригадын төв бий болж 1-р бригадын сестрагаар О.Бөндгөр, 2-р бригадын бага эмчээр Д.Төмөр , эх баригчаар Х.Бямбацэрэн, Б.Дулмаа  нар ажилласан. 1972 онд ЭХГ-ын шийдвэрээр их эмчийн салбар болж өргөжин эрхлэгчээр Данзанпэрэнлэйгийн Бямбаа   томилогдон 15 орон тоотой их эмч-1, бага эмч-3, сувилагч-3, асрагч-3, эм найлуулагч -1, бусад ажилтан-4 болсон байна. 1981 онд  Хүний их эмчийн салбар болж 4 айлын 2 модон орон сууцанд шилжин  орсон бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад нөхцөл байдал сайжирсан байна. 2012 онд Эрүүл мэндийн төв болж өөрчлөгдөж 2014 онд эмнэлгийн 2 давхар шинэ барилга ашиглалтанд орсон ба 2020 онд өргөтгөлийн барилга нэмж бариулан ашиглалтанд оруулж их эмч-2, бүртгэл мэдээлийн бага эмч-1, эх баригч бага эмч-1 багийн бага эмч-3, ахлах сувилагч-1, ээлжийн сувилагч-4, вакцинатор-1, НЭМА-1, ариутгагч-1, тогооч-1, нягтлан-1, эм зүйч-1, жолооч-1, үйлчлэгч-2 орон тоотой эрүүл мэндийн үйл ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна. Түргэн тусламжийн пургон машин-1, багийн эмч нарын мотоцикол-3-ыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

         2007 онд аймгийн тэргүүний эмнэлэг, 2012 онд ‘’Эрүүл хүүхэд’’ аянд аймгийн хэмжээнд 2-р байранд, 2016 онд ’’Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл’’  Монгол улсын бүх сумын эрүүл мэндийн төвийн стандарт 00 барих уралдаанд улсад 2-р байранд, 2017 онд Элэг бүтэн монгол хөтөлбөрөөр аймагтаа 1-р байр тус тус орж шагнуулж байсан.

2022-11-01 16:57:39