СОЁЛЫН ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

        Сумын ард олны оюун санааны чухал хэрэгцээ болсон соёл урлагаар ард олондоо үйлчлэх, хөдөө хотын залуусын соёл урлагийн боловсролын ялгааг арилгах ард түмний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх нутаг орноосоо нэртэй урлаг соёлын алдартнууд төрүүлэх үүрэг бүхий Соёлын төв Баян-Өндөр суманд үйл ажиллагаагаа эхлээд олон арван жилийг ардаа үдэж өнөөг хүртэл ард түмэн хүүхэд багачуудыг соён гэгээрүүлсээр байна.

Соёлын төв нь 1926 оны орчмоос эхтэй юм . Анх Улаан булан нэртэйгээр үүсгэн байгуулагдаж сар бүр 1-2 гишүүн хариуцан ажиллаж байв. 1964-1994 онд Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж залуучуудын дунд сайн дурын бүлгэм, дугуйлан хичээллэж эхлэв.

Сумын баяр наадмаар анхны пянз тоглуулагчын аялгуу эгшиглэж гайхшрал төрүүлж байлаа. 1942-1943 оны хичээлийн жилд сургуульд мандолин , хуучир хөгжимтэй болж анхны нийтийн бүжиг дэлгэрч эхэлсэн гэдэг . Мөн энэ үед цөөхөн ч болов сэхээтний баг бий болсноор соёл урлагийн үйл ажиллагаа өргөжсөн байна. 1950-иад оноос Улаанбулан дараа нь клубын барилгатай болж орон тооны клубын эрхлэгчтэй болсон бөгөөд анхны клубын эхрлэгч Димаажавын Гомбожав гуайг байсан гэх яриа байдаг ба нэгэн үе 1950-1960 –аад оны орчим Баяртын Дамдинсүрэн ажиллаж байсан гэдэг. Мөн клубын эрхлэгчийг ХЗЭ –ийн үүрийн дарга , Кино механикч нар хавсран гүйцэтгэж байснаас ямартайч 1966-1967 оны үед Самгарьд , 1968-1969 онд Р.Намжигдорж , 1969-1971 оноос зоотехникч Тогоочийн Пунсалмааг томилон ажиллуулж байсан байна . 1972 оноос Раадагийн Намжилдорж , Дондов, З, Пүрэвдорж , М. Сэмбэжав , Б. Наранцэцэг, Т.Билэгсайхан, Т.Түмэнхүү, Т.Жаргал нар ажиллаж байсан бөгөөд 2007 оноос хойш одоог хүртэл Соёлын төвийн даргаар Ж.Болдбаатар ажиллаж байна.

Кино салбар 1960-аад оны үед бий болж анхны кино механичаар Лхагвасүрэн (сумын заан Л. Батжаргалын аав) ажиллаж дараагаар 1967 оноос Баян-Өндөр сумын иргэн Совдын Отгонцагаан 30-д жил ажиллан Олон удаагийн 5 жилийн гавшгайч цол тэмдэгээр шагнагдан, Соёлын тэргүүний ажилтан болсон ба Тунтгарын Түмэнхүү жолооч , кино-механикчаар суралцан төгсөж орон тооны нэмэгдлээр томлигдон ажиллах ахуйд нийгмийн өөрчлөлт болсон байна.

1995- 1996 онд Соёлын байгууллага гэж байгууллагын нэрийг өөрчилсөн бөгөөд 2007 оноос Соёлын байгууллагын бүтэц орон тоо нэмэгдэж 5 н  оронтоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

Байгууллагын бүтэц орон тоо:

Дарга : Ж. Болдбаатар МУСТА

Номын санч : Т.Дүгэржанжин

Бүжгийн багш: Г. Баасанцэрэн Аймгийн тэргүүний ажилтан

Дуу хөгжмийн багш: А. Дэмбэрэлсамбуу Аймгийн тэргүүний ажилтан

Үйлчлэгч: П. Цэндсүрэн нар тус тус ажиллаж байгаа бөгөөд соёлын олон талт арга хэмжээг сумын 4 багийн хүүхэд, залуус, ахмад настангуудад жилийн 4 улиралд хүргэн оюуны цэнгэл эдлүүлэн ажиллаж байна.

Байгууллагын үйл ажиллагаа, ололт амжилтуудаас дурьдвал: Манай байгууллага нь соёл урлагийн тоглолт, музейн үзмэрүүдийн үүх түүхийг ирсэн музей сонирхогчиддоо дэлгэн үзүүлэх, номын сангийн уншигч иргэдийн тоог олшруулан ном  уншихын ач холбогдлыг тайлбарлан таниулах, олон төрлийн дугуйлан секц хичээллүүлэх, багийн төвүүдийн өдөрлөг, үдшийн цэнгүүн мөн бусад байгууллагуудын үйл ажиллагаа гэх мэт олон талт ажлуудыг цаг тухай бүрд жилийн 4 улиралд зохион явуулдаг билээ.

Бид хамт олноороо: “Бид сайн сайхан дагуулна” сар бүрийн аян , яруу найргийн наадам , залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах, шинэ уран бүтээлийг олны хүртээл болгох, Соёл урлагаас түрэн гарсан алдартнуудыг алдаршуулах гэх мэт жилд давхардсан тоогоор 1700 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Манай байгууллага нь 2015 оноос хойш Аймагтаа эхний 5 дугаар байрт тогтмол шалгарсаар ирэв. Дурьдвал  2015 онд 5-р байр , 2016 онд 3-р байр, 2017 онд 5-р байр, 2018 онд 2-р байр, 2019 онд 3-р байр, 2020 онд 3-р байр, 2021 онд 3-р байр, Аймгийн ардын урлагийн наадам тэргүүн байрын шагнал 1 удаа, дэд байрыг 2 удаа тус тус эзлэсэн. Мөн аймагт зохион байгууллагддаг аймаг болон бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд ардын авъяастнуудыг тогтмол амжилттай оролцуулдаг бөгөөд Баянхонгор аймагтаа ажил үйлсээрээ тэргүүний “Соёлын төв”-үүдэд зүй ёсоор багтаж чадсан байгууллага юм. Манай байгууллагын бүжгийн амжилтуудаас 2014 онд Баянхонгор аймагт жил бүр зохион байгуулагддаг “Хаврын баяр”-т  “Нарны үрс” хамтлаг 3-р байр , “Өвлөн бүжье” бүжгийн тэмцээнд 3-5-р ангийн насны ангилалд “Нарны үрс” хамтлаг 3-р байр, “Гоцлол бүжиг”-ийн төрөлд эмэгтэй 3-5-р ангийн насны ангилалд 1-р байр , эмэгтэй 6-9-р ангийн насны ангилалд 2-р байр, эрэгтэй 3-5 насны ангилалд 1-р байр,6-9-р ангийн насны ангилалд “Ургах наран” хамтлаг 2-р байр, 2015 оны “Хаврын баяр” т  “Нарны үрс” хамтлаг 2-р байр , “Гоцлол бүжиг”- ийн төрөлд 3-5-р ангийн насны ангилалд 1-р байр, “Авъяас хөтөлбөрт” бүжиг дэглэн оролцуулж тэргүүн байр, “Монгол дэг” бүжгийн уралдаанд 3-5-р ангийн насны төрөлд “Нарны үрс ” хамтлаг 2-р байр, 6-9р ангийн насны ангилалд “Нарны үрс 2” хамтлаг дэд байр, “Гоцлол бүжиг” 6-9р ангийн насны ангилалд тэргүүн байр, 3-9 насны ангилалд 1-р байр, 4-6 насны ангилалд 1-р байр, 2016 оны “ Хаврын баяр”-т Нарны үрс 2 хамтлаг 1-р байр, Гоцлол бүжиг тэргүүн байр , “Өвлөн бүжье” бүжгийн тэмцээнд 1-р байр , 2017 онд зохиогдсон “Өвлөн бүжье” бүжгийн тэмцээнд “Гоцлол бүжиг” тэргүүн байр, “хамтлаг бүжиг” дэд байр , “Амар буянт” бүсийн  “Ардын урлагын наадамд” хамтлаг бүжиг тэргүүн байр, 2018 оны “Хаврын баяр”-т “Нарны үрс хамтлаг” тэргүүн байр “Шилдэгийн шилдэг грампри” шагнал, “Гоцлол бүжиг” 6-9р ангийн насны төрөлд тэргүүн байр, сургуулийн өмнөх нас 2-р байр, 3-5-р ангийн 1-р байр тус тус эзэлсэн томоохон амжилтуудын эзэд билээ.

Сум орон нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдарнуудаас дурьдвал : 

Монгол Улсын  Соёлын Тэргүүний Ажилтан Раадагийн Намжилдорж, МУСТА Совдын Отгонцагаан , МУСТА Зээхүүгийн Пүрэвдорж, МУСТА Түвдын Билгээ, МУСТА Жамбын Болдбаатар , МУСТА Намжигдоржийн Тайванболд, МУСТА Пүрэвдоржийн Эрдэнэбаяр, МУСТА Намжигдоржийн Туулбаатар нар шагнадсан байна.

Улсын тэргүүний Уран сайханчид : Цэмбэлийн Пүрэвдорж , Бодийн Энхтулга, Цэвээний Болормаа , Товчинжавын Бямбаа, Давгын Айлхүү,

Улсын цолтой засуулууд : Ичинхорлоогийн Уртнасан , Халтарын Галхүү

Яруу найрагчид : Аймгийн зохиолчдын холбооны гишүүн Долживын Жавхлан (хүрэн морь яруу найргийн эзэн), Аймгийн зохиолчдын холбооны гишүүн Адъяагийн Батням , 2016 оны “Хүрэл тулгын эзэн” Ариунболдын Жадамба , залуу яруу найрагчид Эрдэнээгийн Дэмбэрэл, Ичинхорлоогын Уртнасан, Гансүхийн Эрдэнэболд , Гантогоогын Цэцэнгарьд , Алтанхуягын Дэмбэрэлсамбуу нар нь идэвхтэй зохиол бүтээлээ туурвиж байна.

                              Соёлын төвийн дэргэдэх нийтийн номын сан

Анх нийтийн номын сан нь тухайн үеийн сумын дарга байсан Д. Цэрэн гуайн даалгавраар сургуулийн багш асан М. Билэгт-отгонд номын сан байгуулах үүрэг өгсөн байна. Сургуулийн багш  бусад хүмүүсээс ном цуглуулхад 120-аад ном цугларав.  Энэхүү ажилд багш Галсангийн Баасан, ХЗЭ –ийн үүрийн дарга Самгарьд , багш Гэндэнгийн Малигар нар хамгийн олон ном хандивлаж байжээ. Ингэж номын сангийн суурь тавигдсан байна. Үүнээс хойш номын сангийн үйл ажиллагаа тасралгүй явуулж номыг шимтэн уншдаг олон арван уншигч хүүхэд багачууд, насанд хүрэгчидтэй болсоор ирлээ 2014 онд Номын сангийн тухай хууль нь 7 бүлэг 26 зүйлтэй батлагдав. Энэ хуулиа үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, төрөөс баритлаж буй соёлын бодлогыг хэрэгжүүлснээр ажил чанартай хийгдэж байна. Фондын номоо стандартын дагуу байрлуулж , эмхлэн цэгцэлж үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ирсэн уншигчиддаа түргэн шуурхай үйлчлэн ажиллахыг эрхэмлэн ажиллаж байгаа билээ.  Одоо соёлын төвийн номын сан нь 3400 гаруй номоор уншигчиддаа үйлчлиж байна. Номын санчаар М. Билэгт-отгон, Т. Наранхүү, Д. Дорж , Ш. Гүндэгмаа, Д. Уртнасан, Б. Билгээ , С. Хишигдалай, Э. Болормаа нар тус тус ажиллаж байсан бөгөөд одоогоор Нийтийн номын санчаар Т.Дүгэржанжин  ажиллаж байна. 

                                    Соёлын төвийн дэргэдэх Музей

Сумын соёлын төвийн дэргэд 1998 оноос Орон нутгийг судлах танхим байгуулагдаж сумын хөгжил цэцэглэлтийн түүхэн замнал , байгалийн үзэсгэлэнт газрууд, хөдөлмөр бүтээлийн алдартнуудаа анхлан танилцуулах , түүхийн ховор үнэт зүйлсийг хадгалан хамгаалах үүрэг бүхий танхим байгуулагдаж өргөжин тэлсээр ирэв. Энэхүү танхимийн суурийг анхлан тавихад ахмад багш Чойжилжавын Должив , МАХН-ын үүрийн дарга асан Тогмидын Бор , багш Очирбатын Намжилдорж нарын хичээл зүтгэл ихээхэн орсныг бид марташгүй билээ. Одоо манай танхимд 95 орчим түүхийн болон байгалийн ховор олдвор хадгалагдаж байгаагаас байгалийн үзмэр 27, түүхийн үзмэр 68 хадгалагдаж байна. Баянхонгор аймагт зохион байгуулагдсан шилдэг үзмэр шалгаруулах уралдаанд 2019 онд гар буу шилдэг үзмэрээр ,  2018 онд сунадаг дуран 2-р байр тус тус эзлэж байв.  

2022-10-31 14:50:16