Захиралын мэндчилгээ

Сайн байцгаана уу? Энэхүү вэб хуудсаар зочилж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

      Тус сургууль нь 1939 онд сайн дурын бага сургууль нэртэй хойд Булганд бууриа тавьж, 1940 оны Улсын бага хурлын шийдвэрээр бага сургууль болж байгуулагдаж байсан. 1940 оноос хойш 82 жилийн түүхэнд багш, сурагчдын амжилт арвинтай, бахархах зүйл олонтой, бүс, аймаг, улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилт үзүүлж байна.

     Одоогоор тус сургууль нь 403 сурагч 44 багш, ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг явуулж байна. 

     Улс төр, соёл урлаг, бизнес, шинжлэх ухаан, техник технологи, инженерчлэл, банк санхүү гээд нийгмийн бүхий л салбарт сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж амжилт бүтээлээр түүчээлэн яваа эрхэм төгсөгчдөөрөө  үргэлж бахархаж явдаг.

     Олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж багш гэсэн эрхэм алдраа эгнэгт дуурсгасан үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, бодлого шийдвэр  сургуулийн статусыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх эрхэм үүргээ амжилттай биелүүлсэн үе үеийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

Эрдэм номын ариун үйлс үргэлж дэлгэрч байхыг ерөөе.

 

Та бүхнийг хүндэтгэсэн сургуулийн захирал Б.Самданжигмэд

2022-10-31 11:55:57