Хүүхдийн цэцэрлэгийн засвар

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүүхдийн цэцэрлэгийн дээвэр болон гадна пасадны засварын ажлын БХАБӨНСЗДТГ/202301015 дугаартай тендерт Баянхонгор аймгийн “Буянт хөрст наран” ХХК нь ялж гэрээг сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан ажилласан.  Ажил 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. 8 сарын 17-ны өдөр 100%-ийн гүйцэтгэлтэйгээр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Аймгийн ОНХС-аас 50.000.000 төгрөг, сумын ОНХС-аас 77.283.380 төгрөг, нийт 127.283.380 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэлээ. Засварын ажлын явцын ажилд ашиглагч байгууллагын хувьд алхам бүрт нь хяналт тавьж ажилласан.

2023-08-19 00:00:00