ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ АЯНД НЭГДСЭН БАЙДАЛ

Цаг үеийн мэдээлэл

ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ АЯНД нэгдэж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх идэвхтэй хөдөлгөөнд ард иргэд албан байгууллага олон нийтийг хамруулан волейболын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

 Судалгаагаар – 15-69 насны хүн амын  31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нь нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуужих хандлагатай болсон. Тухайлбал 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн бол 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна.

 Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй юм.

 

2024-03-07 00:00:00